“Sketch Town” digital interactive art attraction нь Японы teamLab компаний контент бөгөөд Creative Bamboo төв албан ёсны эрхтэйгээр 1 жилийн хугацаанд оруулж ирэн Монголын хүүхдүүддээ орчин үеийн техник технологийн дэвшилийг урлагтай хослуулсан дижитал интерактив тоглоомыг 2019 оны 3 сар хүртэл хүргэсэн билээ. "Sketch town" нь хүүхдүүдийн будсан зургуудын дагуу томорч, хөгжиж байдаг хот юм. Машин, барилга, сансрын хөлөг зэргийг 2D байдлаар будаж  дууссаны дараа тэднийг сканердаж 3D болгон 3D виртуал хот руу оруулна. Interactive attraction буюу харилцан үйлчлэлцэх байдал нь хүүхдүүд эцсийн байдлаар өөрсдийн босгосон хотын зураглалд гараараа хүрч харилцахад харагдах ба тухайн хүрсэн хэсэг нь яаж шинж чанараа өөрчилж байгааг харах боломжтойгоороо хүүхдүүдийн сонирхолыг ихээхэн татсан.

Та хүүхдийнхээ насыг сонгоно уу