Манай төвөөс зохиогдож буй үлгэр амилах цаг булан маань бяцхан багaчууддaа зориулж гадаад дотоодын алдартай хүүхдийн зохиолуудыг сонирхолтойгоор амилуулж байгаа билээ. Тэгвэл хүүхдэд үлгэр ярьж өгөх нь ямар ач холбогдолтой болох талаар багахан мэдээлэл хүргэе. Та хүүхдэдээ үлгэр ярьж өгдөг үү тэр тусмаа дуртай үлгэрийг нь амилуулж өөрөө жүжиглэж тэднийхээ алмайран инээж баясахыг харж байсан уу? Дэндүү сониучхан нүдээрээ тань руу хараад шимтэн сонсох нь гайхалтай биш гэж үү? Эцэг эх болсон бүх л хүмүүс хайрт үрсдээ үлгэр уншиж өгснөөр хорвоо дэлхий рүү өнгийх нэгэн ид шидийн цонхыг онгойлгож өгч байгаатай адил билээ. Хүүхэд өөрөө ч мэдэлгүй тархиараа биш сэтгэлээрээ, мэдрэхүйгээрээ үлгэрт автан сонсож, бяцхан зүрхэндээ догдлол айдас баяр хөөр бүхий л мэдрэмжийг анх удаагаа үлгэрээс таньж мэдэрч авдаг. Үлгэр сонсох зуур хүүхдийн сонсох чадвар сайжирч, үг хэл нь зүгширч, үгний баялагтай болдог. Үлгэр ярьж өгөх нь тэр тусмаа бодитоор амилуулж үзүүлэх нь бага наснаaс нь өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулж, өөртөө итгэх итгэл цаашлаад өөрийгөө таньж мэдэхэд нь туслах хамгийн чухал амьдралынх нь чухал туршлага болж өгнө. Үлгэр бүр жаргалтай төгсдөг нь урам зориг итгэл найдварыг хүүхдүүдэд өгч, асуудал бэрхшээл тулгарсан ч аргыг нь олох чадвар болон бие дааж асуудлыг шийдэх зэрэг чухал чадваруудыг суулгаж өгөх нь дамжиггүй. Манай Бамбүү театрын чадварлаг жүжигчид хүүхэд бүрт хамгийн нандин дурсамжийг бүтээлцэхээр халуун дотноор угтан авах болно.

Та хүүхдийнхээ насыг сонгоно уу