Хүүхдүүдтэй гэр бүлүүддээ зориулж чөлөөт цагаа үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг бид Pop-up event буюу гэнэт үе үе зарлагдаж байх арга хэмжээнүүдээрээ бүрдүүлж байхыг хичээдэг. Та арайхан хөлд ороогүй байгаа өхөөрдөм үртэйгээ амьд сонгодог хөгжим сонсохыг хүсвэл, эсвэл зүгээр л хүүхэдтэйгээ бүжиглэж дуулмаар байгаа бол, эсвэл бүр хэрэггүй хувцсаа хандивлаж хэрэгтэй хүнд нь тараана гэх мэтчилэн гэнэтийн хэрнээ шинэлэг зүйлд оролцохыг хүсэж байгаа тэр үйл ажиллагаануудыг бид, эсвэл хамтдаа бүгдээрээ зохион байгуулж байх юм. Хэрвээ танд бидэнтэй хамтарч хийх POP-UP Event-ийн санаа байвал бидэнтэй шууд холбогдоорой.

Та хүүхдийнхээ насыг сонгоно уу