Тайлбар

🎭🎭🎭Бамбүү Театр нь хүүхдүүд та бүхэндээ “Анхны цас” жүжигтэйгээ дахин уулзах болсондоо баяртай байна 🎈

Энэхүү жүжиг нь Оросын Холбооны Улсын хүүхдийн театр болох Первый театр-ийн хүүхдийн жүжгийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр тоглож байгаа билээ.

❄️“Анхны цас” жүжиг нь энэ хорвоогийн хамгийн бяцхан хүмүүст
(1-4 нас) зориулсан гайхалтай цасан цагаан орчинд тавигдах хөвөн зөөлөн жүжиг.
❄️Эргэн тойрон цав цагаан, цонхны цаана жинхэнэ анхны цас бударч байх энэ үед гадаа тоглоход хамгийн жаргалтай.
Гэнэт хэрэмхэн гарч ирэн самар түүж байснаа цонх руу үсэрч улмаар мод дамжин гэр лүүгээ орлоо.
Харин бид ид шидийн хайрцаг дээр цасан ширхэгийн дүрс хиймэл цасаар зурж сууна. Гадаа бяцхан мөсөн талбай дээр уран гулгагчид гулгаж байснаа төд удалгүй тэд онгоцонд суун шөнийн тэнгэрийн өөд аялахаар одно. Харин бид дулаан хөнжилдөө хэвтэж амрангаа тэнгэрээс унах оддийг шүүрэн хэвтэнэ. Бидний шүүрсэн бүх одод бидний нүдэн дээр бэлэг болон хувирах болно. Ямар гоё вэ алив бүгдээрээ гадаа гарч цасан өвгөн хийж цасаар тоглоцгооё! ❄️❄️❄️
 






 

Жүжигчид

Видео

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
1 - 4 нас

Том хүн

0₮

Хүүхэд

20,000₮