Манай төв эцэг эхчүүд, гэр бүлүүдэд зориулан бага насны хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн талаар сардаа нэг удаа тодорхой сэдвийн доор мэргэжлийн хүүхдийн хөгжил судлаач, мэргэжилтнүүдийн лекц, сургалтуудыг зохион байгуулдаг. Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв онол практикт суурилсан мэдлэг мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлуудаа шийдэх арга барилуудыг танилцуулж, Монголын төдийгүй дэлхийн зөв иргэдийг бэлдэх суурийг тавих зорилготойгоор ажилладаг. Мөн бид Монголын Мэргэжлийн Урлагийн Сэтгэл Засалчдын Холбоотой хамтран гэр бүлүүддээ зориулан урлагаар сэтгэл засах шинэ хөтөлбөр буюу Art Therapy-г хэрэгжүүлж, үр өгөөжийг нь олж харан, амьдралдаа ашиглан улам аз жаргалтай, бат бөх, эрүүл гэр бүлүүдийг бүтээх зорилготой.