Бүтээлч Бамбүү төвийн Бяцхан жүжигчдийн анхан шатны цахим хичээлдээ тавтай морил!

Дуртай цагтаа, өөрийнхөө хүссэн хэмнэлээр гэрээсээ өөрийгөө хөгжүүлэх боломж!

За алив хөгжилдөцгөөе 🙌!

Хичээл хэнд зориулагдсан бэ?

  1. Өөрийгөө бүрэн зөв илэрхийлж сурах хүсэлтэй

  2. Чөлөөтэй сэтгэж, төсөөлөн бодох чадвараа сайжруулах хүсэлтэй

  3. Урлаг, уран сайхны мэдрэмжтэй болох хүсэлтэй

  4. Өөртөө итгэлтэй нэгэн болох хүсэлтэй

бүтээлч, сониуч хүүхэд бүрт зориулав. 

 

Юу бэлдэх хэрэгтэй вэ? 

  1. Хэн ч саад болохооргүй нам гүм орчин

  2. Том дэлгэцтэй таблет, гар утас эсвэл компьютер

 

Хичээлийг үзсэнээр юу сурах?

  1. Жүжигчний уран чадварын анхан шатны ойлголттой болох

  2. Төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж, өөрийнхөө мэдрэмжийг зөвөөр илэрхийлэх арга барилаас суралцах

  3. Өдөр тутамдаа хэрэглэх боломжтой ой тогтоолтын аргачлалуудад суралцах

  4. Тод зөв ярьж сурах дасгалуудтай танилцахаас гадна хамгийн гол нь маш хөгжилтэй байх болно

 

Цахим хичээлийн ерөнхий мэдээлэл: 

  1. Хичээл тус бүр 6 хэсгээс бүрдэж байгаа ба олон чадваруудыг хүүхдэд богино хугацаанд сонирхолтойгоор нэг дор олгодгоороо онцлогтой.

  2. Цахим драмын хичээл нь хүүхдэд жүжиглэх чадварыг эзэмшүүлэхээс илүүтэйгээр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бүтээлчээр сэтгэх, төсөөлөн бодох болон анхаарал төвлөрөлтийг сайжруулж өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэх чадварыг суулгахад туслана.

  3. Хүүхдийн хөдөлгөөний эвслийг сайжруулж хүүхдийг нийгэмшиж төлөвшихөд чухал нөлөөлнө.

 

 

Нийт хэдэн хичээл үзэх бэ?

  • 4 хичээл, хичээл тус бүр 6 хэсэгтэй, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 20 минут


Цахим хичээлийн төлбөрийг вэб сайтаар болон дансаар дамжуулж төлөх ба төлбөр нэгэнт төлөгдсөн тохиолдолд буцаалт хийх, өөр хичээлээр солих боломжгүй тул та хичээлийнхээ агуулга, зорилготой сайтар танилцаж байж худалдан авна уу.


Багш