2021 оны 04 сарын 7

"ХЭН САЙН ҮЛГЭР УНШИХ ВЭ?" уралдаант аяныг Бамбүү төв нь эхлүүлж байна.

 

Хөл хорионы үеэр хүүхдүүд маань гэртээ өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, номтой нөхөрлөхийн үнэ цэн, ач холбогдлыг таниулах, хүүхдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уралдааныг зарлаж байгаа билээ. 

 

Оролцох хугацаа: 2021.04.06-2021.04.18 өдөр хүртэл бичлэгүүд хүлээн авч манай Creative bamboo page хаягаар бичлэг цацагдана.

 

Уралдааны шалгуур: Хүүхдүүд маань өөрсдийн дуртай үлгэрийн номынхоо дүрүүдийг амилуулан жүжиглэх ба эцэг эхчүүд маань хүүхдийнхээ видео бичлэгийг хийн creative.bamboo2017@gmail.com хаягруу доорх мэдээллүүдээ бичин бичлэгтэйгээ хамт илгээн оролцоно.

1. Утас

2. Facebook хаяг

3. Хүүхдийн нэр, нас

4. Үлгэрийн нэр

 

Уралдааны ялагч: 2021.04.22-ны өдрийн 17:00 цагаас 2 төрлийн ялагчдыг тодруулна.

1. Үзэгчдээс хамгийн их хандалт авсан /LIKE, SHARE public тохиргоонд/ - 1 хүүхэд

2. Бамбүү театрын мэргэжлийн жүжигчдийн шүүлтээр шалгарсан - 1 хүүхэд

 

Шалгарсан оролцогчдод Бамбүү төвийн гарын бэлэг, Бамбүү төвийн цахим 4 төрлийн дугуйлангаас хүссэн 1 дугуйландаа хамрагдах эрх, Үлгэр амилах цагийг Бамбүү театр дээр ирэн 1 удаа үзэх эрхийг тус тус 2 хүүхдэдээ бэлэглэнэ.

 

Уралдаанд оролцохдоо хүүхдүүд маань энэхүү үлгэрийг үзэн жишээ авж болно шүү гэхдээ бүтээлчээр өөрсдөө сэтгээд яаж ч үлгэрээ уншин амилуулж болно.

 

https://www.facebook.com/creativebamboo.forchildren/videos/828265431092309

Уралдаант аяндаа идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ