2019 оны 03 сарын 6

🌏🌏🌏Бид бvхэн ASSITEJ (French: Association Internationale du Théâtre de l'Enfance et la Jeunesse) буюу Хүүхдийн театрын уран бүтээл туурвидаг хувь хүн, театрудын олон улсын холбооны Узбекистан улсын Ташкент хотод зохиогдсон Азийн уулзалтад маш амжилттай оролцоод ирлээ 🤩🤩🤩

🇮🇳🇷🇺🇨🇳🇺🇿🇯🇵🇮🇱🇩🇰🇵🇰🇬🇪🇰🇷🇰🇿🇹🇯🇮🇳🇷🇺🇨🇳🇺🇿🇯🇵🇮🇱🇩🇰🇵🇰🇬🇪🇰🇷🇰🇿🇹🇯
Энэ удаагийн уулзалтад 18 орны тøлøøлøгчид оролцсон бøгøøд энэхvv олон жилийн тvvхтэй холбооны гишvvн орнууд (Дани, Энэтхэг, Япон, БНСУ, мэдээж зохион байгуулагч Узбекистан, ОХУ, Пакистан г.м) голчлон байсан ба бид ч мøн адил харилцан туршлагаа хуваалцаж олон орны хvvхдийн театруудын vйл ажиллагаатай танилцаж уран бvтээл хийх урам зоригтой эргэн ирлээ! Энэхvv уулзалтын vеэр "Хүүхдийн театрын насны ангиллыг хэрхэн зøв тодорхойлох вэ?" хэлэлцvvлэг (workshop) явагдсаныг онцлох нь зvйтэй.

🎭🎭🎭Бид бvхэн 4 øдрийн турш Узбекистан улсын театруудын гайхалтай уран бүтээлүүдтэй танилцсан юм: Узбекистан улсын хүүхдийн театр (Государственный Театр Юного Зрителя Узбекистана), Узбекистан улсын залуучуудын театр (Youth Theatre of Uzbekistan Государственный Молодежный театр Узбекистана) болон Узбекистан улсын хүүхэлдэйн театр. ❤️❤️❤️

Цаашид Бvтээлч Бамбvv тøвийн дэргэдэх Бамбvv театр нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн хүүхдийн жүжгүүдийг мэргэжлийн түвшинд тавьж орон орны театруудтай хамтран ажиллан бяцхан Монгол иргэддээ олон жvжгvvдийг хvргэнэ гэдгийг амлаж байна! 😎😎😎