2018 оны 09 сарын 11

 

Creative Bamboo Төвийн маань доорх Bamboo театр нь та бүхэнтэйгээ энэ долоо хоногт 2 шинэ жүжгээрээ уулзахаар тэсэн ядан хүлээж байна. Bamboo театр маань өмнө нь 2 жүжиг тавьж байсанг та бүхэн сайн санаж байгаа байх. Хамгийн анхны жүжгээрээ бид "3 бяцхан тоорой" Английн ардын үлгэрийг жүжиг болгон тавьж байсан бол 2 дах жүжиг маань энэхүү үлгэрийн үргэлжлэл болох манай театрын өөрсдийн захиалгат зохиосон уран бүтээл болох "3 бяцхан тоорой сансар огторгуйгаар аялсан нь" жүжиг байсан билээ. Харин энэ удаа манай 3 дах жүжиг нь 9 сарын 15нд нээлтээ хийх Нүүдлийн зурган өгүүлэмж​-ийн бүтээл болох "Бумбардай" цуврал хүүхдийн номны эхний хоёр цувралаар нь зохиогчийн эрхтэйгээр хийгдэж та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Энэ жүжиг маань монгол өв соёлыг залуу хойч үедээ орчин үеийн хэв шинжэд оруулан хийгдсэн бүтээл байхаасаа гадна зөвхөн 5-10 настай хүүхдүүдэд зориулагдсан жүжиг гэдгээрээ бусад бидний тавьж байсан жүжгүүдээс онцлог байгаа шүү. Ярилцлагын үеээр авсан зургууд болон ярилцлагын бичлэгийг хүргэж байна.