2018 оны 07 сарын 3

Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн Газрын санаачилгаар Улаанбаатар хотод шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлж бойжуулах, залуучуудыг таатай ажлын орчноор дэмжих зорилготой энэхүү инновацийн төвийг ашиглалтад оруулсан байна. Бүтээлч бамбүү төвийн хамт олон Hub инновацийн төвийн нээлтэд уригдан, нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн хүмүүсээр зотон даавуун дээр өөрсдийн зурахыг хүссэн зургийг нь зуруулан инновацийн төвд бэлэглэн үлдээсэн. Мөн том хүн ч гэсэн хүүхэд байсан мөчөө дурсан сонирхолтой зугаатай бүтээлч булангууд болох шааран доторх будгийг хагалж урсгах, шпагетти гоймон шидэж урлагийн бүтээл урлах боломжуудыг олгосон билээ.