Тайлбар

Бяцхан хөөрхөн үрстэйгээ хамт манай ээлжит “Сонгодог хөгжмийн цаг”-аар аялахдаа бэлэн үү?

Бяцхан хайрт үр тань гэртээ TV-нийхээ өмнө зогсон “Frozen”-ий “Let it go” эсвэл “Moana”-ийн “How far I will go” гэх дуунуудыг өөрийнхөөрөө дуулан таны эгдүүг хүргэн чөлөөт уран бүтээлч хийж байгаа юм биш биз? Тэгвэл яг л тэр сонирхол, авъяасыг нь дэмжин сонгодог хөгжмийн хослол болох төгөлдөр хуур, хийл хөгжмөөр хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай Disney-н сонгодог болон орчин үеийн хүүхэлдэйн кинонуудын дуунуудыг амьдаар тоглон, чөлөөтэй орчинд та хүүхэдтэйгээ хөгжмийн аянд бүжиглэх, дуулах, амрах, тоглох боломжийг бид бүхэн олгож байна.

Өмнө нь бид 6 сард Jazz хамтлаг урин хийж байсан бол энэ удаа сонгодог хөгжмийн зэмсгээр тоглуулахаас гадна хамтдаа дуулах дуучинтай явагдах болсон нь онцлог болж байгаа бөгөөд илүү олон төрлийн хүүхэлдэйн аянууд болон хүүхдийн дуунуудыг тоглохоор бэлтгэлээ хангалаа.

Дуу хөгжим тэр дундаа амьд сонгодог хөгжим нь хүүхдийн тархины хөгжлийг гайхалтай дэмжиж хөгжүүлэхээс гадна хөгжмийн сонсгол, урлагийн мэдрэмжтэй болгох нь гарцаагүй.

Хөтөлбөрт:
Үнсгэлжин, The Litlle Mermaid, The Lion King, Snow White, Aladdin, The Jungle Book, Sleeping Beauty, Tarzan, Mulan, Pocahontas, Coco, Moana, Frozen хүүхэлдэйн кинонуудын дуунууд болон хүүхдийн англи, монгол дуунуудыг тоглох болно.

Уран бүтээлчдийн нэрс:

🎻 Хийлч: Батбаярын Дөлгөөнзаяа. Хөгжим бүжгийн коллежийг төгсөн, Монгол улсын Филармонид хөгжимчнөөр ажиллаж байсан. Одоогоор Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн хийлийн ангийн оюутан. Монголын болон олон улсын мэргэжлийн хөгжимчдийн тэмцээнүүдэд амжилттай оролцон тэргүүн болон шагналт байруудын шагналтай. Мөн том хэмжээний заалууд, түүнчлэн АНУ-н Карнеги хол болон Москвагийн консерваторийн заалуудад гоцлол тоглосон.

🎹 Төгөлдөр хуурч: Гантөмөрийн Болормаа. Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Одоогоор Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд төгөлдөр хуурчаар суралцаж байгаа. Суралцах явцдаа Монголын болон АНУ, Франц, ОХУ-ын олон улсын мэргэжлийн хөгжимчдийн тэмцээнүүдэд амжилттай оролцон тэргүүн болон шагналт байрууд эзэлж байсан.

🎤 Дуучин: Батчулууны Төрмөнх. Соёл Урлалын Их Сургуулийг кино драмын жүжигчний мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа хүүхдийн уран бүтээлүүд дээр амжилттай ажиллаж байгаа бөгөөд одоо Creative Bamboo төвийн үндсэн жүжигчин, дуучин.

Хамрагдах боломжтой хүүхдийн нас: 0-оос дээш бүх насныханд (бага балчир гэлтгүй та бяцхан үрстэйгээ ирээд үзээрэй.)

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
Бүх насны

Том хүн

20,000₮

Хүүхэд

15,000₮