Тайлбар

Creative Bamboo төвийн бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан ээлжит сургалт маань 2018.4.26-27 өдрүүдэд "6 настай хүүхдийн хөгжлийн онцлог" сэдвээр явагдсан билээ. Эцэг эхчүүд бид сүүлийн үед хүүхдүүдээ ойлгож чадахгүй байх явдал ихээр ажиглагдах боллоо. “Хүүхэд томрох ч хэцүү юм. Хүүхэд маань 1 дүгээр ангид орж байна, яаж даван туулъя даа. Жаахан байхдаа л үгэнд ороод их амар байжээ” гэх зэргээр ярих ээжүүд олонтаа дайралдана. Гэтэл эцэг эхчүүд бид өөрсдөө хүүхдийн нас бүрийн онцлогийг судалж мэдээгүй байдаг. Өөр өөрийн гэр бүлдээ өссөн уламжлалт аргаар хүүхэдтэйгээ харьцдаг. Энэ нь хэдийгээр буруугүй арга боловч, хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулсан арга барилтай хослуулбал бид хүүхдээ илүү сайн ойлгож тэдэнд өдөр тутам тулгамддаг асуудалд нь зөв тусалж чадах юм. Энэ удаагийн лекцээрээ бид 1 дүгээр ангид орох дөхсөн хүүхэдтэй аав ээж нартаа зориулан хийж байгаа билээ. 6 настай хүүхэд бол “БИЕЭ ДААХ ИТГЭЛ ТӨРӨХ” хамгийн чухал нас юм шүү.

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
0 - 6 нас

Том хүн

15,000₮

Хүүхэд

0₮