Тайлбар

Хүүхэд багачууд болон Хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ удахгүй болох гэж буй Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье! 2 дах жилдээ гэр бүлээрээ шинэ жилээ давтагдашгүй, дурсамжаар дүүрэн тэмдэглэх боломжийг Бамбүү төвийн хамт олон нь олгож байгаадаа баяртай байна🎄🎄🎄

Энэ сарын тусгай Pop-up арга хэмжээ болох "Мөрөөдлийн шинэ жил" сэдэвт Бүтээлч Бамбүү төвийнхөө хүсэн хүлээсэн Special event-д маань хүрэлцэн ирж бид бүхэнтэй хамт бүтээлчээр, аз жаргалтай, дурсамж дүүрэн шинэ жилийн баяраа гэр бүлээрээ тэмдэглэхийг урьж байна! Бид бүхэн өмнөхөөсөө илүү олон сонирхолтой зүйлс бэлдэж та бүхнийгээ сайхан хүлээж авах гээд тэсэн ядан хүлээж байна. 😍😍😍

Хөтөлбөрийн танилцуулга:

🎭Үлгэр амилах цаг - Santa's new helper /30мин/
Бамбүү театр нь үзэгч гэр бүлүүддээ зориулан Шинэ жилийн баярт зориулсан цоо шинэ үлгэрийг толилуулах болно✨✨✨

👩‍🍳Pizza pie /40мин/
Өөрсдийн гараар тогооч багшийнхаа тусламжтайгаар Pizza pie хийн гэдсээ баярлуулах нь тодорхой😋😀

🎨Snow globe /40мин/
Мэдээж бас "Бүтээлч булан"-гүйгээр бидний Шинэ жилийн баярыг төсөөлшгүй. Хүүхдүүд маань өөрсдийн гараар Шинэ жилийн сэдэвтэй цасан ширхэгт бөмбөлөг хийж гэр рүүгээ авч явах болно🎊🎊🎊

🎁🎅Шинэ жилийн баярын маань дахин нэг сюрприз нь 😲😲😲 Бамбүү төвөөс тусгайлан энэхүү арга хэмжээнд бэлдсэн 💝 гарын бэлгээ өвлийн өвөөгөөс хүүхэд бүр авч Сантатайгаа зургаа татуулах орчинг бүрдүүлсэн байна /20мин/
Жич: Бүтээлч Бамбүүгийн тусгай бэлгийг дангаар нь мөн авах боломжтой.

🎨👧👦 Face painting station дээр бид будаг бийрээ бэлдье, харин аав ээж 👫 та хүүхдийнхээ 👧👦 нүүрэн дээр өөрөө дуртай зүйлийг нь зурж, будаж өгөөрэй. Бас хүүхдээрээ өөрийнхөө нүүрэн дээр будуулахаа мартуузай! 😉😀🤴🏼👸🏼


❗️Хүндэт эцэг, эх та бүхний мөрдөх багахан зарчим 😉
***Тасалбар захиалсан хүмүүс арга хэмжээ эхлэхээс 15 минутын өмнө хүрэлцэн ирж бүртгэлээ хийлгэнэ үү.
*** Бүтээлч Бамбүү төвийг хүндлэн арга хэмжээнд оролцохгүй болсноо арга хэмжээ болохоос 3 хоногийн өмнө мэдэгдээгүй тохиолдолд бид бүхэн төлбөр буцаан ОЛГОХГҮЙ болохыг анхаарна уу ❗️
 

Видео

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
3 - 8 нас

Том хүн

0₮

Хүүхэд

120,000₮