Тайлбар

Бүтээлч Бяцхан Тогоочдын Дугуйлан нь улирал бүр өөр өөр сэдвийн дор явагдах бөгөөд хичээл бүр шинэ, бүтээлч, хөгжилтэй байхыг зорьдог. Сургалт дугуйлангууд маань цэцэрлэг, сургууль, албан байгууллага дээр зөөврийн байдлаар очиж үйлчилдэг. Мөн тун удахгүй дугуйлангуудаа онлайн хэлбэр лүү шилжүүлэн улам сонирхолтой болгож байгаа тул та бүхэн маань хичээлээ худалдан авж гэртээ үзэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Дугуйланд хамрагдсанаар таны хүүхэд:
🔹Төрөл бүрийн хүнсний ногооны олон төрлийн амтыг мэддэг болохоос гадна харах, үнэрлэх мэдрэхүйд нь сайнаар нөлөөлнө.
🔹Гал тогооны хэрэгсэлтэй харьцаж сурна.
🔹Гарын нарийн хөдөлгөөн эв дүй сайжирна.
🔹Бие дааж аливаа зүйлийг хийх өөртөө итгэх итгэлийг олж авах ба бүтээлч сэтгэлгээ нь хөгжинө.

Хоол хийхээс гадна гэрийн нөхцөлд ургамал цэцэг тарих, нарийн ногоо тарих, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой жижиг туршилтууд хийх зэрэг давуу талууд энэ дугуйлангаас маш их байх болно.

12 долоо хоногийн турш 12 хичээл орно. Насны ангилал тус бүрдээ ангитай, нэг анги 10 хүүхдээс бүрдэх ба долоо хоногт 1 удаа хичээллэнэ.

Видео

Бүртгүүлэх / Тасалбар захиалах

Энэхүү захиалгын хэсэг нь зөвхөн тухайн 7 хоногийн сургалтыг худалдан авахад зориулагдсан бөгөөд та олон удаагийн хичээлийг авах бол манай Гишүүнчлэлийн багцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

2 - 12 нас

Том хүн

0₮

Хүүхэд

300,000₮