Тайлбар

Данийн Вант Улсын 🇩🇰 маш өвөрмөц, хөгжимлөг 🎶"БАТИДА” театр нь ирээд зөвхөн жүжгээ тоглохоос гадна театрын урлаг болон хөгжимд дуртай уран бүтээлчдэд, мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан 2 төрлийн воркшоп хийх гэж байгаа бөгөөд та бүхэн энэ үнэтэй боломжийг ашиглан туршлагатай мэргэжлийн хүмүүсээс нь хэрэгтэй зүйлээ мэдээд аваарай.

Воркшоп 1:
Зорилго:
Бага насны хүүхдүүдэд хөгжмийн боловсрол чухал гэдгийг одоо үед ихэнхи эцэг эхчүүд сайн ойлгодог болсон нь сайшаалтай. Харин хүүхэддээ сонирхолтой, хөгжилтэй мөртлөө энгийн байдлаар, тоглоом тоглон, хөдөлгөөн хослуулан хүргэдэг арга барилын талаар төдийлөн мэдэхгүй байж болох юм. Дани Улсаас мэргэжлийн хөгжмийн багш хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан аав ээжүүд хүүхэдтэйгээ (2-8 хүртэлх насны) хамт 2 цагийг үр бүтээлтэй, дуу хөгжмийн воркшоп-д оролцон сонирхолтой нэгэн өдрийг өнгөрүүлээрэй.

Хэнд зориулсан:
• 2-8 хүртэлх настай хүүхдүүд эцэг/эхийн аль нэгний хамт
• Бага насны хүүхдүүдэд хөгжмийн хичээл явуулдаг, явуулах сонирхолтой хувь хүн, албан байгууллага
• Цэцэрлэг, сургуулийн багш, хөгжмийн багш нар
Анхаарах: Хичээл нь англи хэл дээр явагдана, орчуулга хийгдэхгүй болно.


Хэн удирдаж явуулах: Копэнхаген хотод Хөгжмийн Академид төгөлдөр хуур, найрал дуу, хүүхдийн багшийн арга зүй болон найрал хөгжмөөр боловсрол эзэмшсэн ба Аархус Их Сургуульд хөгжмийн боловсролын хөтөлбөр боловсруулалт, онолоор магистрын зэрэг хамгаалсан. Хөгжмийн сургуульд бүх насны хүүхдүүдэд хөгжим, биеийн хөдөлгөөн, найрал дуу, төгөлдөр хуурын хичээлүүдийг ордог. Үргэлж анхаарлаа хандуулдаг хэсэг бол хөгжмийн боловсролыг тоглоом болон биеийн хөдөлгөөнтэй хослуулан заах явдал юм. Дани улсад 2009 оноос хойш өөрийн заах арга барилаа танилцуулсан Lige i øret нэртэй номоо хэвлүүлж, үүн дээрээ үндэслэн хөгжмийн сургалтууд болон воркшопуудыг хүүхэд, эцэг эх, багш болон сурган хүмүүжүүлэгчдэд зохион байгуулдаг.

Хэзээ: 10 сарын 24ны 13:00 – 14:30 цагийн хооронд

Хаана: Бамбүү театр дээр.
Blue Sky зочид буудлын замын урд талд, ICC tower - ын баруун талд, Downtown - ын зүүн талд, Choijin Suites барилгын 2 давхарт 203 тоот /шар, саарал цонхтой/


 

Бүртгүүлэх / Тасалбар захиалах

Энэхүү захиалгын хэсэг нь зөвхөн тухайн 7 хоногийн сургалтыг худалдан авахад зориулагдсан бөгөөд та олон удаагийн хичээлийг авах бол манай Гишүүнчлэлийн багцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

2 - 8 нас

Том хүн

0₮

Хүүхэд

20,000₮