Тайлбар

🎭Бүтээлч Бамбүү байгууллагын Бамбүү театр нь үзэгч гэр бүлүүддээ зориулан Halloween🎃-ний баярыг тохиолдуулан 🇩🇰 Данийн вант улсын алдарт гэр бүлийн "БАТИДА" 🎪театрыг Монголд урьж та бүхэндээ уран бүтээлүүдээс нь хүргэх болсонд баяртай байна.

⭐️Жүжгийн товч танилцуулга:
”Шпагетти 🍝🍝🍝чамайг өндөр болгодог”хэмээн өндөр, туранхай хоёр баатрууд хэлж өөрсдийнхөөрөө шпагетти хийж гэнэ. Харин энэ үеэр тэдний хамгийн намхан, бондгор, их өлссөн хөрш нь тэдэнтэй нэгдэн хамтдаа шпагетти 🍝хийлцэж эхэлнэ.
⭐️Энэхүү сэтгэл хөдөлгөм жүжиг нь хоорондоо тэс ондоо хүмүүс ялгаатай байдлаа үл хайхран хэрхэн нэгдэж чадаж байгааг харуулдаг билээ. Мөн жүжгийн хөгжим аялгууг гурван жүжигчид маань өөрсдөө аялгуулах болно.🤩🤩🤩

🌟Энэ жүжиг нь дэлхийн 10 гаруй улсуудад аялан тоглолтууд хийж байсан бөгөөд,
🔸2011 он - 🇩🇰Данийн вант улсын хатан хааны гэр бүлийнхний айлчлалын багт багтаж энэ жүжгээ 🇻🇳Вьетнам болон 🇰🇵БНАСАУ-д тоглож байсан.
🔸2011 он - 🇮🇷 Иран улсын Хамедан хотод 18 дахь удаагийн “Олон Улсын Хүүхэд Залуучуудын Театр” фестивалиас “Шилдэг Эрэгтэй” болон “Шилдэг Эмэгтэй” дүрүүдийн шагнал🏆 хүртсэн.

 

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
3 - 8 нас

Том хүн

25,000₮

Хүүхэд

25,000₮