Description

🎃🎃🎃 Удахгүй Халловины баяр болох гээд та бүхэн маань гэр бүлээрээ яаж, хаана тэмдэглэхээ төлөвлөж байна уу? Тэгвэл та бүхнийг Бүтээлч Бамбүү төвийнхөө HalloWeen Special event-д урьж байна! 🎃🎃🎃

💥 10-р сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд 🕑12:00 болон 🕔14:00 цагуудад манай төв дээр ирснээр та бидний тусгайлан бэлтгэсэн Халловины хөтөлбөрт хамрагдах боломжтой!

Хөтөлбөрт:
Бидний Халловины хөтөлбөрийн онцлох хэсэг болох "Үлгэр амилах цаг"-аар Julia Donaldson-ий "Room on the Broom" буюу "Шүүрэн дээрх өрөө" үлгэрийг Бамбүү Театрын жүжигчид маань амилуулан хүүхэд багачуудтайгаа хамтран тоглох болно! 🧙‍♀️🧙‍♂️

Дараагаар нь Манай төвийн "Sketch town" дээр нэгэн Халловины сюрприз байх болно!

"Бүтээлч булан"-д хүүхдүүд маань өөрсдийн гараар шидтэн болон шулмын шүүр, малгайгаа хийж чимэглэх боломжтой 🧙‍♀️🧙‍♂️
Мөн Face painting station дээр эцэг эхчүүд та бүхэн хүүхдээрээ болон гэр бүлийн гишүүд бие биенийхээ нүүрэн дээр дуртай баатруудынхаа дүрд хувирч нүүрээ будуулаарай! 😉

"Costume station"-ooс бид бүхний зүгээс бэлдсэн хувцас, нөмрөгийг өмсөж манай "PhotoBooth" хэсэгт Халловины сонирхолтой дурсгалт зураг татуулж хэвлүүлэн бэлэг болгон авч яваарай 😊

Халловины баярыг Trick-or-treating парадгүйгээр төсөөлөх аргагүй тэгвэл өөрсдийн гараар амтат чихэр цуглуулах уутаа урлан, чихэрээ цуглуулаарай 🎃🍬🍬🍬

Ингээд Халловины баяраа Бүтээлч Бамбүү төвтэй хамт өнгөрөөхийг дахин урьж байна!

Sign up / Buy tickets
2 - 12 age

Adult

0₮

Child

40,000₮